Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй сонсгол хийнэ

Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй сонсгол хийнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарыг нэр дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгатай дараах холбоосоор танилцана уу.

Нэргүйн Батчимэг 

Бадамдоогийн Ганболд

Мөнхөөгийн Пүрэвсүрэн

   Нэр дэвшигчийн сонсгол явуулахтай холбогдуулан иргэд, олон нийт нэр дэвшигчдийн мэдээлэлтэй танилцаж, сонирхож буй асуулт, санал, хүсэлтээ ажлын хэсгийн 51-267155 утсаар болон [email protected] хаягаар ирүүлэх бөгөөд нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17.00 цагаас өмнө [email protected] имэйл хаягаар ирүүлнэ үү.