Б.Энхбаяр: Хялбаршуулсан журам бий учраас Б.Ганхуяг хүмүүсийн нэрийг хэлсэн байх магадлалтай. Энэ хөшүүргийг авчихвал авлигын илрүүлэлт буурах юм биш үү

Б.Энхбаяр: Хялбаршуулсан журам бий учраас Б.Ганхуяг хүмүүсийн нэрийг хэлсэн байх магадлалтай. Энэ хөшүүргийг авчихвал авлигын илрүүлэлт буурах юм биш үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/  хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өчигдөр өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Хууль зүйн байнгын хороо тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрүүгийн хууль бол авлигын гэмт хэрэгтэй тэмцдэг зөвхөн нэг хэсэг нь. Авлигын гэмт хэргийг илрүүлдэг, шалгадаг, хянадаг байгууллага болон ялладаг шүүхийн системийг боловсронгуй болгож хараат бусаар тэмцдэг, илрүүлдэг чадавхтай болгох нь асуудлын зөвхөн нөгөө тал шүү. Бид үүнийг орхигдуулаад зөвхөн ялын бодлогыг чангаруулж авлигатай тэмцэнэ гэвэл үлгэр. Ард түмнээс "Авлигачдыг бүгдийг нь цээрлүүл" гэж шаардаж байна. Яаж цээрлүүлэх гэж байна вэ. Хахууль авсан, өгсөн хоёуланг нь толгойг нь авна гэвэл хахууль өгсөн хүмүүс нь үйлдлээ илчлэхээ больчихно. Эндээс хахууль авсан хүн хожно.Тиймээс Эрүүгийн хууль маш ухаалаг байх ёстой. 2017 оноос өмнө хахууль өгсөн, авсан хоёулаа хуулийн хариуцлагатай байсан. 2017 оноос хойш Х.Нямбаатар сайд үүнийг болиулсан. Энэ бол ухаалаг бодлого. Үр дүнд нь авлигын гэмт хэргийн илрүүлт нэмэгдсэн гэж би ойлгосон. Ард иргэд мөн "Хялбаршуулсан журмыг авч хая" гэж байгаа. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэснээс хойш авлигын гэмт хэргийн илрүүлэлт, хохирлын барагдуулалт, зөрчсөн эрхийг сэргээх байдалд өөрчлөлт орсон. Тухайлбал, хялбаршуулсан журмыг байхгүй болговол эсрэгээрээ сөрөг үр дагавартай. Хялбаршуулсан журам гэх хөшүүрэг байгаа учраас одоо хоригдсон ЭТТ ХК-ийн захирал асан Б.Ганхуяг хүмүүсийн нэрийг хэлсэн байж магадгүй. Өөрөөр хэлбэл, "Захиалга өгсөн, шийдвэр гаргуулсан, нөлөө үзүүлсэн даргынхаа нэрийг хэлбэл чиний асуудлыг авч үзэлцэнэ" гэдэг хөшүүрэг бий учраас тэр үгээ хэлж байж магадгүй шүү. Энэ хөшүүргийг авчхаар хаашдаа тэр хүн хэлсэн ч, хэлээгүй ч 20 жилийн ял авахаар нөхцөлд хэлэхгүй. Тэгэхээр авлигын гэмт хэрэг чинь илрэхээ больчихно. Үүнийг яаж зохицуулах вэ. 

Түүний асуултад Хууль зүйн сайд Х.Нямбаатар хариулахдаа "Хэрэг хялбаршихаас өмнө АТГ жилд дунджаар 2-4 хэрэг шийдэж байсан. 2017 оноос эхлээд тус хууль хэрэгжиж эхэлснээр 63 хэрэг шийддэг болсон. 2021 оны 161 авлига, албан тушаалын хэргийг шийдэж прокурорын байгууллагад шилжүүлсэн гэх статистик байна. 

ҮЗЭХ: