Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр Хэнтийн нутаг, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр их цас орно. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар, 26-нд зүүн аймгуудын нутгаар цас үргэлжлэн орж, говь болон зүүн аймгуудын нутгаар орон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Орхон, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -15...-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.