ВИДЕО: "Даваа гараг гэхэд хот халтиргаа, гулгаанаасаа салахгүй дээ" Д.Сумъяабазар дарга аа

ВИДЕО: "Даваа гараг гэхэд хот халтиргаа, гулгаанаасаа салахгүй дээ" Д.Сумъяабазар дарга аа

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар өнгөрөгч Баасан гараг /2022.12.23/-т дүүргийн удирдлагуудтай уулзаж, “Даваа гараг /2022.12.26/ гэхэд хотын халтиргаа, гулгааг бүрэн арилга” гэсэн үүрэг чиглэлийг өгсөн. 

Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазарын үүрэг чиглэл биеллээ олохгүй нь бололтой. Учир нь өмнө нь орсон цасыг нь арилгаж амжаагүй байхад нь өчигдөр орой Улаанбаатар хотод нэмж орсон цас нь халтиргаа гулгаа улам нэмж, цас арилгах үйл явц ч хангалттай явагдахгүй байгаа талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд байр сууриа нийтэлсэн байна. 

ВИДЕО: Улаанбаатар хот. 2022.12.25

Харин НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан “Шөнө 3 цагаас хойш өгсүүр, уруу замуудад 28 тонн бодис цацаж, бусад зам руу нийт 132 тонн бодис, 151 тонн давс цацаад байна. Орж байгаа цасны хэмжээ багассан ч үргэлжлэн орж байна. Энэ байдал үргэлжлээд оройдоо зогсох мэдээг цаг уураас өглөө” гэж мэдэгдсэн байна.

ВИДЕО: Улаанбаатар хотын хэвлэлийн албаны хүний мэдээлэл, 2022.12.25