Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Орхон, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.