Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорноговь аймгийн Сайхандулаан суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Улаан шороот багийн “Хүрээт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 26 км-т, Ө-44°46’12.0”, У-109°21’00.0”/ 12.26-ны өдрийн 06:06:26 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 06:14 цагт цахим шуудангаар Онцгой байдлын албад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхандулаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.