"Өвлийн шувууд" шувуу ажиглах уралдааныг Монгол орон даяар зарлалаа

"Өвлийн шувууд" шувуу ажиглах уралдааныг Монгол орон даяар зарлалаа

Монгол орны өвлийн шувуу ажиглах уралдааныг энэ жил уламжлал болгон хоёр дахь удаагаа Монголын шувуу ажиглагчдын клубээс зарлалаа.

Уралдаанд оролцогчид монгол орны өнцөг булан бүрд ирэх амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 24-25-нд ажигласан шувуудынхаа зураг, мэдээллийг "Mongolian Biodiversity" апп-аар дамжуулан илгээх ми. Улмаар, 

  • Хамгийн олон зүйлийн шувуу ажигласан нэг хэрэглэгч
  • Хамгийн олон газар очиж шувуу ажигласан нэг хэрэглэгч
  • Хамгийн олон ажиглалт илгээсэн нэг хэрэглэгч гэсэн гурван номинациад ялагч тодруулна.

Түүнчлэн ажигласан шувуудынхаа нэрийг мэдэхгүй байвал санаа зоволтгүйгээр нэр бичих зайг хоосон орхин илгээж болох юм. Уралдааны зурагт зөвхөн зэрлэг шувуудын зургийг тооцно. Зөвхөн өөрийн биеэр авсан, ажигласан зургуудыг тооцно. Зургийг зөвхөн дээр дурдсан хугацаанд авсан байх гэрэл зургуудыг тооцно үзэж шүүх аж.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө