Судлаачид өдөрт найман литр сааль өгдөг 300 ямааг Монголд нутагшуулахаар ажиллаж байна

Судлаачид өдөрт найман литр сааль өгдөг 300 ямааг Монголд нутагшуулахаар ажиллаж байна

Монгол судлаачид өдөрт найман литр сүү гардаг монгол үхрээс илүү сүүний гарцтай 300 ямаа үржүүлж байна.

Тодруулбал, Монгол судлаачид Альпийн нуруу, Шинэ зеланд, Нидреланд, Австри, Францад нутагшсан сүүний чиглэлийн 300 ямааг 10 мянган км-ын цаанаас Монголд авч иржээ. Үүнээс 285 ямааг ухнад гаргаж, ирэх жил төллүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Ингэхдээ дээрх 300 ямааг нэг бүрд нь хоёр сая 750 мянгаар авч ирсэн бөгөөд өдөрт нэг ямаанаас 6-8 литр сүү авснаар хоёр жилийн дотор өртгөө нөхөн гэж үзжээ. Ингэхдээ үржүүлэгчид монгол ямааны сүүний гарцыг нэмэгдүүлэхээс гадна. Цэвэрээр нь үржүүлж монгол орны нөхцөлд дасан зохицох цөм сүргийг бий болгохоор судалж эхэлжээ. Мөн тэд Хятадын сүүний зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр зорьж буй аж.

Түүнчлэн Монгол Улсад үхрийн сүүний харшилтай баггүй хүн байдаг учир энэ чиглэлийн үйл ажиллагаа манай улсад шаардлагатай юм.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө