Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

Өнөөдөр /2022.12.31/ Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Хангай, Хэнтийн уулархаг нутгаар  цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр -23...-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, Хангайн өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -15...-17 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.