Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Өнөөдөр /2023.01.01/ ихэнх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр -24...-29 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -7...-12 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна. юм. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -18...-20 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.