Ирэх долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Ирэх долоо хоногийн сүүлээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг СУЛАРНА

Өнөө маргаашдаа нийт нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. 

Салхи энэ сарын 2, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, энэ сарын 4, 5-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -3...-8 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө