Э.Бат-Амгалан: Шүүх шинжилгээний байгууллагийг Засгийн газрын агентлаг болгож орон тоог шинэчлэн тогтоон ажиллана

Э.Бат-Амгалан: Шүүх шинжилгээний байгууллагийг Засгийн газрын агентлаг болгож орон тоог шинэчлэн тогтоон ажиллана

Монгол Улсын Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сэргэлэн, Л.Мөнхбаатар С.Бямбацогт, Ц.Мөнх-оргил нар болон шүүх шинжилгээний байгууллагын мэргэжлийн баг хамт олон, олон нийтийн хэлэлцүүлгүүдтэй хэлэлцүүлж УИХ-аар хэлэлцэн эцэслэн баталжээ. Уг хууль нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөгдөж байгаа юм байна.

Тэгвэл өнөөдөр /2023.01.10/ УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан шинэ хуулийн талаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийн ахлах мэдээлэл хийх үеэрээ “Хуулийн үндсэн концепци нь хэрэг маргааныг үнэн бодитоор шийдвэрлэх, нийгэмд гарч буй гэмт хэргийг шинжээчийн дүгнэлтийн дагуу бодитой шийдвэрлэхэд оршино. Мөн хэрэг маргаан үүсгэсэн холбогдогч нар ял завшихгүй, хэлмэгдэхгүй байх асуудлыг зохицуулж батлагдсан. Тус хууль нь шүүх шинжилгээ хийх журмыг нарийвчлан зохицуулах, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй, нийгмийг хөгжлийг дагасан инженер техникийн асуудлууд мөн цахим технологи, хөрөнгийн үнэлгээний асуудал зэрэг нарийн тусгай мэргэжил шаардсан шинжилгээний талаарх зохицуулалтуудыг тусгаж өгснөөрөө онцлог. Хүрээлэн байгаа орчинд хохирлын үнэлгээг хийх нэгжийг байгуулсан. ШШЕГ-т анх удаа Монгол Улсад хүрээлэн буй орчинд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг хийх нэгжийг байгуулан ажиллаж байна. Энэ нь хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирол, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож нөхөн төлүүлэх үндэс бүрдсэн нь давуу талтай хууль болсон. Хуулийн гол зарчим нь сүүлийн 30 жил шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш иргэд сэтгэл санааны хохирол гэж ярих болсон. Энэ хохирлыг нөхөн төлүүлэх заалтыг иргэний, эрүүгийн хууль болон бусад хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр зохицуулахаар болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирлыг эрүүгийн хуульд заасан 85 төрлийн гэмт хэргээр нөхөн төлүүлэхээр тусгасан. Шүүх шинжилгээний байгууллага нь шүүгчийн дүгнэлтээр шинжилгээг гаргана. Шүүх тус дүгнэлтийг үндэслэн хохирогчийн сэтгэл санааны нөхөн төлбөрийг төлүүлнэ. Хуульдаа “сэтгэцэд учирсан хор уршиг” гэж нэрлэж байгаа. Олон улсын практикт зааснаар сэтгэл санааны хохирлыг аргачлалын дагуу практикт үндэслэн сэтгэл санааны нөхөн төлбөрийг гаргаж байгаа. Шүүх шинжилгээний байгууллага нь энэ оноос эхлэн Засгийн Газрын агентлаг болж орон тоог шинэчлэн тогтоон ажиллаж байгаа. Олон улсын стандартыг нэвтрүүлэх, алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засаг, улс төр, хувь хүний аюулгүй байдлыг хангах баталгаа болоод тухайн байгууллагат ажиллаж байгаа шинжээч нарын хараат бус байдлыг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан” гэсэн юм. Хуулийн төслийн ажлын хэсэг нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөө хангагдах үүрэгтэй хууль болсон гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.

А.Сүнчигмаа




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө