Т.Доржханд: Зөвхөн тэтгэвэртээ гарсан иргэдээс гадна тэтгэврийн реформ хийх, урт хугацааны сан үүсгэх ажлуудыг хийнэ

Т.Доржханд: Зөвхөн тэтгэвэртээ гарсан иргэдээс гадна тэтгэврийн реформ хийх, урт хугацааны сан үүсгэх ажлуудыг хийнэ

Монголчуудын олон жилийн хүлээж буй Нийгмийн даатгалын багц хуулийн талаар УИХ өчигдөр \2023.01.12\ хэлэлцсэн. Зөвхөн тэтгэвэртээ гарсан иргэдээс гадна, тэтгэврийн реформ хийх, урт хугацааны сан үүсгэх, улсынхаа эдийн засгийг тэлэх, санхүүгийн механизмуудыг эрүүл болгох ажлуудыг хийнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд хэллээ.

ХҮН-ын мэргэжилтнүүдийн зүгээс илүү дэвшилтэт болгох, иргэд, залуус, хөрөнгө оруулагч нарын хүлээлтэд нийцсэн байдлаар хийнэ гэсэн байр суурьтай байгаа.

Энэ талаар олон улсын тэтгэврийн сангийн мэргэжилтэн актуарч Д.Гантулга өнөөдөр \2023.01.13\ мэдээлэхдээ, “Нийгмийн даатгалын багц хууль гэдэг дотор таван хууль багтдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, ямар хэмжээний тэтгэвэр олгох тухай, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалсан тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, төлбөрийн тухай хууль, хувийн тэтгэврийн сангийн тухай хууль зэрэг багтана.  Би тэтгэврийн тооцооны мэргэжилтний хувьд Нийгмийн даатгалын цогц хуулийг одоо хэлэлцэж байгааг маш зөв зүйл гэж бодож байгаа. Иргэдийн хүлээлтэд хүрэх эсэх дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн бид “Нийгмийн бодлогын байнгын хороотой” хамтарч ажиллахад бэлэн. Хэрэв ажлын хэсэгт орж ажиллавал иргэдэд өмнө ба одоо яаж өөрчлөгдөх гэж байгаа талаар мэдээлнэ гэж бодож байна. Одоо өргөн барьж буй хуульд хувийн тэтгэврийн сангийн хууль бол улсын төрийн тэтгэврийн сангийн шинэчлэлээс үл хамаарч яаралтай УИХ-аар хэлэлцэгдэн, батлагдах ёстой гэж үзэж байгаа. Бид нийгмийн даатгалын багц хууль дотроос хоёр хууль буюу тэтгэвэртэй холбоотой хоёр хуулийг анхаарч ажиллаж байна. Одоогоор тэтгэврийн шинэчлэл нь тогтолцооны шинэчлэл гэхээс илүү параметрийн шинэчлэл талдаа явж байгаа. Нэгдүгээрт, тэтгэвэр олгох хувийг ярьж байгаа. Хоёрдугаарт, тэтгэврийг дараалсан долоон жилээс үү таван жилээс  үү гэж. Гуравдугаарт, хуримтлалыг 2030 оноос хойш “Ирээдүй өв сан”-гийн тухай хуулийн 9.9.6-д заасан цэвэр орлогын 10 хувь Улсын төсөвт орж ирнэ. Энэ нь иргэдийн хүлээлт мөн биш эсэхийг шинжилгээ дүгнэлт хийх шаардлагатай болсон байгаа” гэв.

А.Сүнчигмаа