Х.Болорчулуун: Мах экспортлох үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-д хүргүүлсэн

Х.Болорчулуун: Мах экспортлох үйлдвэрийн тоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-д хүргүүлсэн

УИХ-ын ээлжит чуулганы үеэр ХХААХҮЯ-ны сайдад хандан гишүүдийн зүгээс махны экспортын тухай асуултын хариуд Х.Болорчулуун сайд хариулав.

Тэрбээр “Монгол Улсын мал сүргийн тоо сүүлийн таван жилд 3.8 хувиар өсөж, өнгөрсөн онд 71.1 саяд хүрч жилд дунджаар 20 хувийг буюу 15 сая толгой мал хүнсэнд хэрэглэж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Хөдөө орон нутгаас ирүүлсэн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387 мянган тонн махыг нийлүүлж нийт мал сүргийн 180 мянган тонн мах экспортлох боломжтой байна. Монгол Улс ковид-19 цар тахлын дэгдэлтээс өмнөх хоёр жилд 129 мянган тонн мах махан бүтээгдэхүүн экспортолж байсан. Цар тахлын хязгаарлалт, тээвэр ложистикийн хүндрэл, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ 45 хувиар буурсан. Коронавирус халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургаадугаар сараас эхлэн БНХАУ-д Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон боловч Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын эрх бүхий байгууллагатай олон удаагийн яриа хэлэлцээр хийсний үр дүнд БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай нэмэлт гэрчилгээний загварыг тохирсон.

Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын экспорт Гаалийн ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний сард 09 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн мах махан буюу нийт 1.7 мянган тонн мах махан бүтээгдэхүүнийг экспортлоод байна.

Цаашид гуравдагч орны зах зээлд нэвтрэх зорилгоор ойрх дорнод болон зүүн өмнөд Азийн улсын зах зээлийг судалж халал аргаар бэлтгэсэн мах экспортлох нөхцөлийг тохирох чиглэлээр ажиллаж байгаа ба энэ онд 2022 онд таван улсад 3.9 мянган тонн халал аргаар бэлтгэсэн мах экспортолсон.

БНХАУ-д мах махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 17 үйлдвэрийн үйл ажиллагаа, эрүүл ахуй, чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагааны чанар, эрүүл ахуйн чанар бүрэн хангагдсан нь тогтоогдсон. Цаашид мах экспортлох үйлдвэрийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх зорилгоор 100 гаруй мал төхөөрөх болон боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийж шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. ХХААХҮЯ нь Монгол Улсын мал сүргийн өсөлт, 2022-2023 оны өвөлжилт болон хаваржилтын байдлыг харгалзан үзэж энэ оны аравдугаар сар хүртэл хугацаанд үхрийн махнаас бусад төрлийн махны экспортод тоо хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэж 24 ААН-д нийт 13 мянган тонн үхрийн махыг түүхий болон дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрлийг бодлогын гэрээ байгуулсан” гэв.

А.Сүнчигмаа