Ц.Элбэгдорж: Манай баримталдаг цагаан сар ханатай. Дэлхий олон монголчууд ч Монголыг дагадаг

Ц.Элбэгдорж: Манай баримталдаг цагаан сар ханатай. Дэлхий олон монголчууд ч Монголыг дагадаг

Сарны тооллын дагуу Солонгос, Хятад зэрэг зүүн өмнө азийн орнууд “цагаан сарын баяр”-аа энэ өдөр /2023.01.21-28/ тэмдэглэж байна. Иймд зарим иргэд цагаан сарын баяраа энэ өдрүүдэд тэмдэглэж хэрэгтэй, манай цаг тооны бичиг буруу тооцсон байх вий гэсэн байр суурийг илэрхийлж буй. 

Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа, “Цагаан сар. Давхцах, зөрөх. Янз бүрийн тайлбар бий. Бидний баримталж ирсэн он тоолол ханатай. Хаврын урь эхэлж байгаа нь Шинийн нэгэнд илт байдаг. Налайгаад л, шалдар булдар оргиод л. Дэлхий олон монголчууд ч Монголыг дагадаг юм. Үүрэг гүйцэтгэж, ачаа үүрч явсан хүний бодол шүү” гэжээ.