Цахилгаан шатанд гацсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Цахилгаан шатанд гацсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Цахилгаан шатанд гацсан байсан хоёр хүүхдийг эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд цахилгаан шатанд 2 хүүхэд гацчихлаа гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 22-ны өдрийн 03:36 цагт ОБГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход тус байрны оршин суугч иргэн Н /14 настай, эмэгтэй/, Э /8 настай, эрэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан гаргаж ээж Д-д хүлээлгэн өгсөн байна.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө