АНУ-ын Лос-Анжелес хотын ойролцоох “Монтерей Парк” хотод өнөөдөр /2023.01.23/ сарны хуанлигаар цагаан сарын баяраа тэмдэглэж байсан хүмүүс рүү үл таних этгээд гал нээж олон хүн амиа алдаад байгаа билээ.
Тэгвэл тус халдлагын үеэр Монгол Улсын иргэн өртсөн эсэх талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Халдлагад монгол хүн өртөөгүй гэсэн мэдээллийг Консулын газраас өгсөн" гэлээ.