НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж хүүхдүүдэд сургалтын радио хүлээн авагч хүлээлгэж өгчээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж хүүхдүүдэд сургалтын радио хүлээн авагч хүлээлгэж өгчээ

НҮБ-ын Хүүхдийн сангийн баг баруун бүсийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл байдал, зудын эрсдэлтэй танилцах зорилгоор орон нутагт ажиллаж байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан өвөлжилт хүндэрсэн Увсын Улаангом, Түргэн сумын эрүүл мэндийн төвд эм хэрэгсэл, амин дэм, шатахуун мөн хүүхдүүдэд сургалтын радио хүлээн авагч хүлээлгэж өгсөн байна. Тэрбээр өвөлжилт хүндэрсэн аймаг сумдаар явж малчин айл өрхүүдийн өвөлжилтийн байдалтай танилцаж байгаа ажээ.
 
Энэ үеэр хүүхдүүд гурван км алхаж сургуульдаа хүрч буй талаар НҮБ-ын хүүхдийн сан онцолжээ. Үүнийг харсан хүмүүс "Хүүхдийн фонд"-ын хөрөнгийг хүүхдүүдэд зарцуулах ёстой. Тэр мөнгө, хаана юунд зарцуулагдаж байгаа вэ гэдэг асуудлыг хөндөж эхлээд байна. 

М.Ариунаа
 
 



Өнөөдөр морь өдөр

13 минутын өмнө