Багш, ажилчдаа нууцаар тагнаж, чагнадаг байсан гэх сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Багш, ажилчдаа нууцаар тагнаж, чагнадаг байсан гэх сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ

Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ийн сургуулийн захирал О.Одончимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр багш, ажилчдаа нууцаар тагнаж чагнадаг, өрөөндөө дуудаж уулзсан хүмүүсийнхээ яриаг гар утсанд бичиж авдаг, доромжилж, заналхийлдэг үндэслэлээр багш ажилчид нь түүнийг ажлаа өгөхийг шаардаж, ажил хаялт зарлаад байсан аж. Тэгвэл тус сумын Засаг дарга С.Жаргалсайхан захирамж гаргаж О.Одончимэг захирлыг өөр албанд томилж, өмнөх захирал Э.Ариунбаярыг буцааж томилсон байна.