ВИДЕО: Монгол компаниуд нийлж монгол иргэдийг Казахстанд хөдөлмөрийн мөлжлөгөд оруулжээ

ВИДЕО: Монгол компаниуд нийлж монгол иргэдийг Казахстанд хөдөлмөрийн мөлжлөгөд оруулжээ

Казахстан улсад хөдөлмөрийн мөлжлөгөд орсон иргэд Ийгл телевизид хандсан байна. Тодруулбал, тус иргэдэд сард 4-5 сая төгрөгийн цалин өгнө гэж хэлээд Казахстаны Карганда хотод ажиллуулж цалин, хөлс өгөлгүй  нэг болжээ. Иргэд хөдөлмөрийн хөлсөө нэхэж эсэргүүцэл зарлахад нь "Монгол руу явуулахгүй" хэмээн хорьсон аж. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас цаг үргэлж сануулж гадаадад ажиллах гэж буй найдвартай зуучаар зуучлуулах, судалгааг сайн хийхийг анхааруулсаар ирсэн. Каргандаа хотод хөдөлмөрийн мөлжлөгөд өртсөн гэх иргэд нь барилга дээр ажилласан байна. Энэ талаар хохирсон гэх иргэн ярихдаа "Казахстан талаас мөнгийг нь "Мөнх-Оргил цамхаг" гээд компанид өгсөн. Энэ компани нь 10 сая төгрөгийг биднийг аваачсан "Таана анх мандах" гэх компанид өгсөн гэсэн. Гэтэл "Таана анх мандах" компани нь 10 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн байгаа юм. Мөнгөө авахын тулд бид нарын зүгээс "Цалингаа авч ажлаа хийнэ" гэсэн чинь Казахстаны талаас "Та нарын мөнгийг төлсөн. Ажлаа хий" гэж хэлээд хашаанд хорьсон. 

Сүүлдээ мөнгөгүй болж сонгино, байцаа шарж идсэн. Цалин ч үгүй, Монгол дэх зээлийн байраа хүртэл алдсан" гэжээ. 

ҮЗЭХ: