СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрснөөс хэрлэн голд суусан автомашиныг татан гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөс цөмөрснөөс хэрлэн голд суусан автомашиныг татан гаргажээ

Төв аймгийн  Баяндэлгэр сумын Галуут баг, "Мэлз хайрхан гэдэг газарт  голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагаар 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хүлээч авчээ. 

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Алба хаагчдыг очиход тус дүүргээс “Гурван хонгор” амралтын газрын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан  иргэн В /69 настай эрэгтэй/-гийн  “Тоёота Румён” загварын суудлын автомашин “Хэрлэн” голын мөс цөмөрч суусныг татан гаргасан байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө