“Earth company”-аас жил бүр зохион явуулдаг “Нөлөөллийн баатар” тэмцээнд 76 төсөл оролцсоноос эцсийн шатны шилдэг есөн төсөлд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” төсөл багтжээ.
Тодруулбал, “Earth company”-аас жил бүр Ази Номхон далайн хөгжиж буй орнуудаас “Нөлөөллийн баатар” шалгаруулдаг “Impact heroes” тэмцээнийг зохион байгуулдаг. Уг тэмцээний шалгаруулалтад энэ жил 76 төсөл, хөтөлбөр хүргэгдсэн бөгөөд эцсийн шатанд таван орны есөн төсөл шалгарсан байна. Тэдгээрийн нэг нь УИХ-ийн гишүүн асан Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” төсөл аж. Эцсийн шатны шалгаруулалт зургаан сар үргэлжлэх бол тухайн тэмцээн цорын ганц ялагч шалгаруулах юм байна. Шалгарсан нэг ялагч төсөл нь манлайллын дасгалжуулагч, хөрөнгө оруулалт /100 мянган ам.доллароос дээш/, маркетинг дэмжлэг, бизнес хөгжүүлэлтийн туслалцаа, удирдлагын зөвлөгөө зэргийг авах юм байна.
М.Ариунаа