“Түйн голын жавар” өвлийн наадам Баянхонгор аймагт болно

“Түйн голын жавар” өвлийн наадам Баянхонгор аймагт болно

"Түйн голын жавар-2023" Өвлийн наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Наадам 2023 оны хоёрдугаар сарын 11, 12 өдрүүдэд Баянхонгор аймгийн Түйн голын мөсөн дээр зохион байгуулагдах өвлийн наадамд уламжлал болсон мөсөн шагай, тэшүүрийн уралдаан, мөсөн бүтээл шалгаруулах, үндэсний хувцастай сайхан хос зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.