Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Халдварт өвчин судлалын төвийн хашаанд ДОХ-той нэг иргэн нас барсан хэрэг гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагын албан эх сурвалжаас тодруулахад "ХӨСҮТ-ийн хашаанд хүн нас барсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй. Энэ бол ташаа мэдээлэл" гэдгийг тодотголоо.
Харин эрүүл мэндийн байгууллагын албаны эх сурвалжаас лавлахад "Цахим сүлжээнд тархаад байгаа ХӨСҮТ-ийн хашаанд хүн нас барсан гэдэг мэдээлэл бол ташаа. Тухайн нас барсан иргэн нь ДОХ-ын улмаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 7 хоногийн өмнө өөрийн хүсэлтээрээ гэртээ гарсан бөгөөд уг өвчний улмаас гэртээ нас барсан" гэлээ.