“Эрдэнэс Монгол” ХХК-ийн нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалтын явцын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлэл хийж байна.
Ажлын хэсгийн дарга н.Санчир “Эрдэнэс Монгол” ХХК-ийн сонгон шалгаруулалтад 3550 иргэн материалаа ирүүлсэн. Бүх материалтай танилцахаар 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг байгуулсан. Ингээд дэд ажлын хэсэг 17-20-ны хооронд иргэдийн материалтай танилцлаа. Эдгээрээс шаардлага хангаагүй 220 хүн байсан. Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдэд мессеж илгээж, төрийн албаны зөвлөлөөс мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Тэнцсэн иргэдийн цахим шалгалтыг энэ сарын 26-27 өдрүүдэд Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд зохион байгуулна. Шалгалтад орох удирдамжийг горилогч нарт тараасан байгаа. Эцсийн үе шат болох ажилд авах ярилцлагыг хамгийн өндөр оноо авсан таван хүнээс авна. Ярилцлага, уулзалт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно" гэлээ.
ҮЗЭХ: