Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин өнөөдөр 8 нас хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин өнөөдөр 8 нас хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 8 нас хүрлээ.

2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Ташрамд өгүүлэхэд Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сард төрж байв. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн Аззаяа гэдэг.