Агааржуулалтын хоолойд гацсан шонхор шувууг байгальд нь тавьжээ

Агааржуулалтын хоолойд гацсан шонхор шувууг байгальд нь тавьжээ

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж гацсан тухай дуудлага мэдээлэл НБОГ иржээ.

Дуудлагын дагуу тус газрын албан хаагчид ажиллаж начин шонхор байсныг гарган, эрүүл мэндийн үзлэг хийж байгальд нь эргүүлэн тавьжээ. Байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирвэл Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, Нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж байхыг Нийслэлийн байгаль орчны газраас уриаллаа.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө