Шатаж буй айлд шуурхай тусламж үзүүлсэн хилчин байлдагч Г.Хосбаярыг ХХЕГ-ын тэмдэг, 10 хоногийн чөлөөгөөр шагналаа

Шатаж буй айлд шуурхай тусламж үзүүлсэн хилчин байлдагч Г.Хосбаярыг ХХЕГ-ын тэмдэг, 10 хоногийн чөлөөгөөр шагналаа

Шатаж буй айлд шуурхай тусламж үзүүлж эрсдэлээс сэргийлсэн Хилчин байлдагч Г.Хоёбаярыг “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг, 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагналаа. 

Хилийн цэргийн 0132 дугаар ангийн Харуул хамгаалалтын тусгай салбарын байлдагч Г.Хосбаяр  үүргээ гүйцэтгэж байх үедээ нь ангийн байрлалын гадна айл шатаж байгааг харж, цаг алдалгүй мэдэгдэж хариу арга хэмжээг шуурхай авсан талаар бид мэдээлж байсан.

Улмаар үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгэж,  ард иргэдэд учирч болох эрсдэлээс сэргийлсэн түүний энэхүү гавьяаг үнэлж Хил хамгаалах ерөнхий газраас “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө” тэмдэг, 10 хоногийн орон нутгийн чөлөөгөөр шагналаа.