ФОТО: Монголын хилчин шүхэрчид параглайдерийн гэрчилгээгээ гардаж авлаа

ФОТО: Монголын хилчин шүхэрчид параглайдерийн гэрчилгээгээ гардаж авлаа

Хилийн цэргийн 0303 дугаар анги анх удаа “SOLO” нислэг хийх чадвар эзэмших сургалтыг 30 хоногийн хугацаатай сургалтад хамрагдаж, параглайдерийн гэрчилгээгээ гардаж авлаа. 

Сургалтаар шүхрийн онол, шүхрийн жолоодлого, техникт нислэгийн хөөрөх болон газардах мэдлэг, дадлага, чадварыг эзэмшин мэргэжлийн гэрчилгээгээ гардав. Нислэгийн үед дагаж мөрдөх үйл ажиллагааны журмыг чанд мөрдөн осол, зөрчилгүй идэвх санаачилгатай сургалтад хамрагдсаныг Монголын Ханглайдинг, Паралайдингийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Агаарын спортын "Шонхор" клубийн тэргүүн Монгол Улсын шигшээ багийн тамирчин дасгалжуулагч багш А.Батдаваа цохон дурдлаа. Цаашид Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойгоор шүхрийн үзүүлэх тоглолт хийх бэлтгэл хангах зорилго тавин ажиллаж байгаа дасгалжуулагч багш А.Батдаваад ХХЕГ-ын даргын тушаалаар "Хил хамгаалалтад амжилт гаргасны" тэмдгээр шагнаж урамшууллаа. 

ФОТО: