Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар Цагаан сарын барилдаанд барилдана

Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар Цагаан сарын барилдаанд барилдана

ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар сар шинийн барилдаанд зодоглохоор Монголд хүрэлцэн ирсэн гэх мэдээлэл байна.

Тэрбээр Шилийн гол аймагт 1996 онд төрсөн бөгөөд 2017, 2018, 2019 онд  Монголд ирж, Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж байжээ. Сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор тэр одоо Өвөр Монголдоо тогтвор суурьшилтай бэлтгэлээ базааж байжээ. Өнгөрсөн наадмын үеэр тэрбээр монголчуудын анхаарлыг ихээхэн татсанаар олон нийтэд танигдаж эхэлсэн юм. 




Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө