Турк улсад болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь нас эрсдэж, орон байр, цаашлаад хүнс тэжээлийн дутагдалд ороод буй. Иймд Турк улсын Засгийн газар дөрөв дүгээр зэргийн онцгой байдлын дэглэм тогтоож, олон улсаас дэмжлэг тусламж авах хүсэлтээ гаргасан.
Улмаар Монгол Улс Туркт 35 хүний бүрэлдэхүүнтэй ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг Сири Улсад бараа бүтээгдэхүүний тусламж илгээсэн билээ. Түүнчлэн дээрх хүмүүнлэгийн тусламжийн уриалгыг Монгол Улс болон нийт 45 улс орон дэмжиж, тусламжийн гараа сунгахаа мэдэгдээд байна.
Тусламжийн хүрээнд Туркийн ард түмэнд туслахаар “Монгол эсгий гэр” хандивын аяныг эхлүүллээ хэмээн УИХ-ын гишүүд С.Одонтуяа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэв. Тэрбээр "Туркийн орон гэргүй болсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүрээнд Монгол Улсаас эсгий гэр олноор хандивлавал тус улсаас ачаа тээврийн онгоц явуулах боломжтойг Туркийн парламентын гишүүдийн зүгээс мэдэгдсэн" хэмээв.