Орхон аймагт амьдардаг залуу хосууд өөрсдийн сонирхлоор тоглоом хийж дэлхийн зах зээлд нийлүүлжээ.
Барилгын инженер мэргэжилтэй Г.Гантулга, Санхүүч мэргэжилтэй н.Дэлгэрмөрөн нар технологийн салбарыг судалж, өөрсдийн бүтээсэн тоглоомоо дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлжээ. Тэдний хийсэн хамгийн анхны тоглоом гүйдэг туулайтай тоглоом байжээ. Мөн дэлхийн зах зээлд нийлүүлж буй тоглоомууд нь 10 мянга гаруй таталттай яваа юм. Харин одоогоор шинээр таван тоглоомыг хийж туршиж үзэх шатанд нь оруулж 20 тоглоом шинээр бүтээж буй аж. Түүнчлэн уг чиглэлээр компани байгуулж өдгөө гадаад, дотоодын нийт 30 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
ВИДЕО: