Өнөөдөр Төрийн шагналт, Билэг танхай яруу найрагч Р.Чойном, Төрийн шагналт, нэрт яруу найрагч О.Дашбалбар нарын мэндэлсэн өдөр тохиож байна.
Тухайлбал, Р.Чойном 1936 оны энэ өдөр /1936.02.10/ Хэнтий аймгийн Дархан сумын нутагт мэндэлсэн бол О.Дашбалбар 1957 онд /1957.02.10/ Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. Өдгөө тэднийг зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээл туурвидаг яруу найрагчид хэмээн одоо ч дурсан санадаг. Р.Чойном 43 насандаа хорвоог орхисон бол О.Дашбалбар нь 42 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.