Энэ сарын 21-ны өдөр тэмдэглэх "Сар шинийн баяр"-ын өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаарх саналыг Тээврийн цагдаагийн албанаас саналаа боловсруулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлээд байсан. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний Бямба, Ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм. Тэгвэл уг саналыг хотын дарга дэмжилгүй, хөдлөгөөн хэвийн үргэлжлэх болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
