Туркийн газар хөдлөлтийн голомтод Монгол Улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг ажиллаж байна. Тэд сүүлийн хоёр өдрийн хугацаанд найман хүний амь насыг авран хамгаалаад байна.
Тэгвэл манай улсад суугаа Туркийн элчин сайдын яам твиттер хуудастаа, “Mонгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны баг Хатай мужид хоёр өдрийн турш ажиллаж, одоогийн байдлаар 8 турк иргэний амь насыг аварчээ. Туркийн ард түмэн Монгол ахан дүүсдээ талархаж байна” гэж мэдэгджээ.
Mонгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны баг Хатай мужид хоёр өдрийн турш ажиллаж, одоогийн байдлаар 8 турк иргэний амь насыг аварчээ. Туркийн ард түмэн Монгол ахан дүүсдээ талархаж байна. ????@OyunerdeneMN @BattsetsegBatm2 @MongolDiplomacy pic.twitter.com/lCeBiyFgdX
— T.C. Ulanbator Büyükelçiliği (@UlanbatorEmbTur) February 10, 2023