Туркэд төгсөгчдийн нийгэмлэг гурав хоногийн хугацаанд хандивын аян өрнүүлж нийт 396 хүнээс ирсэн 29 сая 123 мянга 479 төгрөгийг өчигдөр /2023.02.10/ Голомт банкин дахь "БНТУ ЭСЯ- Газар хөдлөлтийн хандивын данс"-нд шилжүүлжээ.
Тодруулбал, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд ноён Зафер Атешт банкны гүйлгээний баримтын хуулбарыг гардуулан өгсөн байна. Харин ЭСЯ тус мөнгийг БНТУ-ын Онцгой байдлын агентлаг AFAD-д шилжүүлэх аж.