Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр МИАТ компани 2,7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрсөн байна.
Энэ талаар МИАТ ТӨХК-өөс "Байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшигт өртөөд байгаа БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨКХ тээвэрлэн хүргэж байна.
МИАТ ТӨХК 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн бол өнөөдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр 2,7 тонн ачаа тээвэрлэн 10:21 цагт Чингис Хаан ОУНБ-аас Истанбул хотын зүг хөөрлөө" хэмээн мэдээллээ.