Хүнс, гэр ахуйн барааны агуулах шатаж байсныг унтраажээ

Хүнс, гэр ахуйн барааны агуулах шатаж байсныг унтраажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны баруун талд хүнсний агуулах шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 11-ний өдрийн 19:38 цагт ирсэн.
 
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 18х36 метрийн хэмжээтэй агуулах /хүнс, гэр ахуйн бараа 60 тн орчим/, “Бонго”-3 автомашин шатаж байжээ.
 
Алба хаагчид 21:25 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, нийт 8 цаг ажиллаж 02.12-ны өдрийн 03:45 цагт бүрэн унтраалаа.