"Монголын хил дээр гацсан ОХУ-ын иргэнийг НҮБ-д уламжлаад байна" гэж С.Одонтуяа мэдэгджээ

"Монголын хил дээр гацсан ОХУ-ын иргэнийг НҮБ-д уламжлаад байна" гэж С.Одонтуяа мэдэгджээ

Энэ сарын 23 /2023.02.23/-ны өдөр Казахстан улсаас ирсэн ОХУ-ын иргэн Батыр Батыровичыг Монгол Улсын хэлээр нэвтрүүлэхийг хориглосон.

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас, “тус иргэн нь орогнол хүсээгүй, хил нэвтрэх бичиг баримтын зөрчилтэй тул эрх бүхий байгууллагууд нь зарчмын шаардлагаа л тавьж байгаа. Аль ч улсын, ямар ч иргэн байсан бүгдэд адилхан шаардлагаа л тавьж ажиллана. Тиймээс манайхан асуудлыг хууль журмын дагуу л шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэсэн юм. Тэгвэл тухайн ОХУ-ын иргэн Батыр Батырович нь тусламж хүсэж өргөдөл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын дэд дарга С.Одонтуяа монголын хил дээр гацаад буй иргэний хүсэлтийн дагуу уулзаж, хүний эрх талаас нь санаа тавьж, ярилцжээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "ХЭҮК Бангкокт байгаа НҮБ ийн дүрвэгсдийн асуудал харицсан комиссариат руу уг асуудлыг уламжилж уйгагүй шаргуу ажиллаж байгаа .Эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Нисэхэд ажиллаж байгаа ажилтнууд, санаа тавьж байгаа монголчууддаа их баярлаж байгааг уламжилж өгөөрэй гэсэн шүү" гэжээ.