"Лантуун дохио" ТББ-аас маргааш хийх тайван жагсаалд нийслэлээс "татгалзсан" хариу өгчээ

"Лантуун дохио" ТББ-аас маргааш хийх тайван жагсаалд нийслэлээс "татгалзсан" хариу өгчээ

"Лантуун дохио" ТББ өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Улмаар тус байгааллага гуравдугаар сарын 10-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж гуравдугаар сарын 18-ны өдөр төв талбайд хүчирхийллийн эсрэг, хүүхдийг хамгаалах жагсаал зохион байгуулах хүсэлтээ нийслэлд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уг хүсэлтийг нийслэлээс хүлээн авч, жагсаал зохион байгуулахыг татгалзсан хариу өгчээ. Гэвч Ч.Ганжавхлан нарын залуус эл өдөр тайван жагсаал хийх хэвээрээ гэдгээ мэдэгдээд байна. Ингэхдээ жагсаалыг Сүхбаатарын талбайгаас эхлүүлж, гэр хорооллуудаар явж үргэлжлүүлэх аж. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө