Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийн ТУЗ Л.Наранбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ

Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийн ТУЗ Л.Наранбаатарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ

Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийн дарга Л.Наранбаатарын явуулж буй хууль бус, чадамжгүй үйл ажиллагаа зэргээс шалтгаалж Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн үйлдвэрийн ажилчид ажил хаяхаар болж, энэ тухайгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд уламжлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Л.Наранбаатар нь худалдан авах ажиллагаа, цементийн худалдаа, санхүүгийн тооцоонд удаа дараагийн зөрчил гаргасан учир Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас сахилгын арга хэмжээ авсан. Гэсэн Л.Наранбаатарын удирдлага, зохион байгуулалтын ажил сайжрахгүй байгаа тул ойрын хугацаанд тус үйлдвэрийн ТУЗ хуралдаж, түүнд хариуцлага тооцох асуудлыг ярихаар болсон талаар эх сурвалж мэдээллээ.