Суданы мөргөлдөөний бүсэд гацсан Монгол Улсын иргэн С.Мойлтмаа: Яг одоо "Аюулгүй бүсэд" шилжих оролдлого хийж байна

Суданы мөргөлдөөний бүсэд гацсан Монгол Улсын иргэн С.Мойлтмаа: Яг одоо "Аюулгүй бүсэд" шилжих оролдлого хийж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон нэг цэргийн албан хаагч залуу Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан. Улмаар ГХЯ,  БХЯ, НҮБ, ЗХЖШ зэрэг байгууллагууд хамтран  зэвсэгт мөргөлдөөн болсон аюултай бүсээс иргэдээ гаргахаар ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл бид талаар Судан улсын мөргөлдөөний халуун цэгт гацсан НҮБ-ын мэргэжилтэн С.Мойлтмаатай холбогдож нөхцөл байдлыг тодруулахад, “Бид хоёр сайн бас амьд байгаа. Аюулгүй газарт өнөөдөр шилжих оролдлого хийж байна. Тиймээс нэлээд завгүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй байдалд байна. Мөн манай ажлаас болон НҮБ аюулгүй бүсээс гарахад тусламж үзүүлж байгаа. Гэхдээ энд цэрэг болон албаны хүн нэвтрэх боломжгүй бүс учир мэдээж хамгаалалтад явах боломжгүй нөхцөлд байна. Түүнчлэн бид хоорондоо огт уулзаагүй. Дайн болсны дараа бие биеэ энд байгааг ГХЯ-аар дамжуулан олж мэдсэн” гэлээ.