ТОДРУУЛГА: Суданы мөргөлдөөний цэгт байсан Монголын  хоёр иргэнийг Хартум хотоос гаргасан. Өнөөдөр 15 цаг гэхэд аюулгүй газарт хүрнэ

ТОДРУУЛГА: Суданы мөргөлдөөний цэгт байсан Монголын хоёр иргэнийг Хартум хотоос гаргасан. Өнөөдөр 15 цаг гэхэд аюулгүй газарт хүрнэ

Суданы армийн командлагч Абдель Фаттах аль-Бурхан болон “Шуурхай хариу арга хэмжээ авах хүчний командлагч Мухаммед Хамдан Дагало нарын хооронд санал зөрөлдсөний улмаас Суданы байдал хурцдаад байна. Тус зэвсэгт мөргөлдөөний улмаас 83 хүн амиа алдаж, 1126 хүн шархдсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдээлсэн билээ. 

Тэгвэл Судан улсад мөргөлдөөний халуун цэгт манай улсын НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа болон энхийг сахиулах ажилтан нар гацсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Суданы мөргөлдөөний бүсэд гацсан Монгол Улсын иргэн С.Мойлтмаатай хийсэн ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тухайн хоёр иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн эсэхийг Гадаад харилцааны яамны албаны эх сурвалжаас тодруулахад "Суданы Хартум хотод болж буй зэвсэгт мөргөлдөөнд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан болон НҮБ-ын UNISFA-ийн нэг энхийг сахиулагч Монгол Улсын иргэд байсан. Тухайн иргэдээ тус хотоос гаргасан. Аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Учир нь иргэдийг хүргэх газар нь Хартум хотоос 900 км зайтай. Тиймээс өнөөдөр 15 цаг гэхэд аюулгүй газарт бүрэн хүрсэн байхаар төлөвлөн ажиллаж байна" гэлээ.