УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Гандантэгчинлэн хийдийн хашаанд 6,8 тэрбумаар “Дүйнхорын дацан”-г барьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нь Монголын бурхан шашины төв Гандантэгчилэн хийдийн баруун урд талд, "Улаан сахиусны өргөө" гэх хийдийг барьж, саяхан ашиглалтад оруулжээ.
ВИДЕО:
-С.ЭРДЭНИЙН "УЛААН САХИУСНЫ ӨРГӨӨ" ХИЙД САЯХАН АШИГЛАЛТАД ОРЖЭЭ-
Тодруулбал, С.Эрдэнийн барьж, ашиглалтад оруулсан тус хийд нь "Улаан сахиусны өргөө" ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус төрийн бус байгууллага нь түүний эхнэр Н.Нинжбадгар, хүү Э.Энхтөгс, охин Э.Содгэрэл болоод ээж Б.Цэнд-Аюуш нарын хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэд уг төрийн бус байгууллагыг 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр байгуулж, С.Эрдэнийн эхнэр Н.Нинжбадгарын "Молор трейд" ХХК-ийн хаягт бүртгүүлжээ. Харин үйл ажиллагааны чиглэлийг "Иргэд гишүүддээ сургалт семинар зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах" хэмээн тодорхойлсон байна. Уг хийдийн газрын талаар нээлттэй мэдээллээс шүүж үзэхэд 306 мкв талбайтай гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхээр авчээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Эрдэнэ "Улаан сахиусны өргөө" ТББ-ын нэрээр үйл ажиллагаа явуулдаг тус хийдийг анх барихдаа Гандантэгчилэн хийдийн горооны замыг хааж барьсан гэж байгаа юм.