"Украины сөрөг довтолгоо эхэлсэн. Хэдэн долоо хоног, сараар үргэлжилж магадгүй" гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгджээ

"Украины сөрөг довтолгоо эхэлсэн. Хэдэн долоо хоног, сараар үргэлжилж магадгүй" гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгджээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон өчигдөр /2023.06.12/ Парист хотод Герман, Польш удирдагчидтай хамт хийсэн хэвлэлийн хурал дээрээ "Украины сөрөг довтолгоо хэдхэн хоногийн өмнө эхэлсэн" хэмээн мэдэгдэж, Украины цэргийн удирдагчдын тактикийн мэдрэмж, зохион байгуулалтыг "маш сайн" гэж үнэлжээ. 

Мөн тэрээр Украины сөрөг довтолгоог хэдэн долоо хоног, сараар үргэлжилж магадгүй гэж нэмж хэлсэн байна. Сонирхуулахад, дайн эхэлснээс хойш Франц улс Украинд зэвсэг, сум, хуягт машин нийлүүлэх, логистикийн дэмжлэг үзүүлэх ажлыг эрчимжүүлсэн” юм. Харин өчигдөр Э.Макрон, Украинд үзүүлэх дэмжлэг цаашид үргэлжилнэ гэжээ. 

Эх сурвалж: CNN