ВИДЕО: В.Путин шархадсан цэргүүдийг цэргийн албаа үргэлжлүүлэхийг уриалж, С.Шойгуд таагүй хандаж буй бичлэг цацагджээ

ВИДЕО: В.Путин шархадсан цэргүүдийг цэргийн албаа үргэлжлүүлэхийг уриалж, С.Шойгуд таагүй хандаж буй бичлэг цацагджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2023.06.12/ Москва дахь Батлан ​​хамгаалах яамны төв эмнэлэгт зочилж, шархадсан цэргүүдэд хандан, "та нар эх орондоо хэрэгтэй" гэж хэлжээ. 

Тэрээр Украинд шархадсан цэргүүдэд төрийн шагнал гардуулж, мөргөлдөөн бол "ямар нэг кино биш, энэ бүхэн бодит байдал дээр болж байгаа" гэдгийг ойлгосон гэжээ. В.Путин цэргүүдэд хандан “манай эх орон, Зэвсэгт хүчинд та нар шиг хүмүүс хэрэгтэй гэдэгт эргэлзэхгүй байна” гээд эдгэрсний дараа цэргийн албаа үргэлжлүүлэхийг уриалсан байна. В.Путин олон нийтийн өмнө гарч ирсний нэг нь тус эмнэлэгт зочилсон явдал байжээ. 

Харин тус эмнэлэгт В.Путиныг зочлох үеэр Оросын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хамт байсан бөгөөд В.Путин түүнд тааламжгүй хандаж байгаа бичлэг цахим орчинд гарчээ. Тодруулбал, тус бичлэгт тусгайлан бэлдсэн талбайд В.Путин орж ирээд С.Шойгутай гар барьж мэндлэхгүй, түүн рүү нуруугаа харуулах буруу харан зогсох ажээ. 

ВИДЕО: