ВИДЕО: "Blackpink" хамтлагийн Жэнни тоглолтын дундуур бие нь муудаж тайзнаас буужээ

ВИДЕО: "Blackpink" хамтлагийн Жэнни тоглолтын дундуур бие нь муудаж тайзнаас буужээ

"BLACKPINK" хамтлагийн “Born Pink” аялан тоглолт аравдугаар сард албан ёсоор эхэлж, дэлхийг тойрон аялж буй билээ.

Саяхан Мельбурн хотод болсон тоглолтын үеэр хамтлагийн гишүүн Женнигийн бие нь муудаж, улмаар тоглолтын дундуур тайзыг орхижээ.

Тэрбээр тоглолтынхоо өмнө бие нь муудаж, дусал залгуулаад soundcheck-дээ оролцоогүй байна. Тоглолтоо эхлүүлж тайзан дээрээ гарч ирсэн ч дундаас нь биеийн байдал нь муудсанаар тайзаа орхисон бөгөөд тоглолтын төгсгөлийг үлдсэн гурван гишүүн нь үргэлжлүүлсэн аж.

Blackpink хамтлагийн гишүүн Ружэ хэлэхдээ, "Бид Мельбурн хотод байгаадаа маш их догдолж байсан. Гэвч гэнэтийн зүйл тохиолдож бүрэн бүрэлдэхүүнээрээ дуусгаж чадаагүйд бид маш их харамсаж байна. Жэнни тайзны ард үнэхээр сэтгэл дундуур байгаа. Та бүхний хайр итгэлээр бие нь хурдан сайжирна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.