БНСУ-ын загвар өмсөгч Им Жи Хэ шууд дамжуулалтынхаа үеэр амиа хорлохыг завджээ

БНСУ-ын загвар өмсөгч Им Жи Хэ шууд дамжуулалтынхаа үеэр амиа хорлохыг завджээ

Загвар өмсөгч, BJ Imvely (жинхэнэ нэр Им Жи Хэ) цахим хуудаснаа шууд дамжуулалт хийх үеэрээ амиа хорлохыг завдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Им Жи Хэ зургаадугаар сарын 11-нд Бүчонд найзуудтайгаа архи ууж байгаад маргалдсаны дараа гэртээ буцаж ирэн, YouTube сувгаараа шууд дамжуулалт хийжээ. Түүний амиа хорлохоор завдсан нь нэвтрүүлэг хийсэн багийнхантайгаа орлогоо хуваарилж чадахгүй, улмаар маргалдсанаас үүдэлтэй аж.

Тэрбээр хамгийн сүүлд аавтайгаа утсаар ярихдаа, “Хэцүү байна. Үнэхээр хэцүү байна. Үхмээр санагдаж байна” гэж байжээ. Шууд дамжуулалтынхаа дараа гэрээслэлээ дэлгэсэн бөгөөд бичигт охиддоо харамсаж байна. Мөн хуучин нөхөртэйгөө эргэн нийлэхийг хүссэн гэжээ.

Шууд дамжуулалтын үеэр амиа хорлоно гэж хэлээд камернаас гарсан тул үзэж байсан хүмүүс нь аврагч дууджээ. Түүний хийсэн видео одоогоор цахим орчноос устгагдсан байна.

YouTuber 'Bupja Seung-yeol' Имвелигийн биеийн байдлын талаар, “Хоёр удаа зүрх нь зогссон бөгөөд зөвхөн амьсгалж байна. Удаан хугацаанд ухаангүй байгаа тул тархи нь үхэж магадгүй" гэжээ.

Эх сурвалж: SBS News