БНСУ-ын жүжигчин Му Ёл Ким, эхнэр Юн Сын А нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ

БНСУ-ын жүжигчин Му Ёл Ким, эхнэр Юн Сын А нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ

БНСУ-ын жүжигчин Му Ёл Ким эхнэр Юн Сын А нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ.

Зургаадугаар сарын 12-нд Юн Сэн А өөрийн цахим хуудаснаа, "Жемма (Тэмён)-тай уулзсанаар би шинэ ертөнцийг болон илүү их аз жаргалыг мэдэрлээ. Чамтай уулзаж байгаадаа таатай байна, Жемма" гэж нийтэлсэн бол мөн энэ өдөр Юн Сын Агийн агентлаг болох “Prain TPC”-ээс, "Жүжигчин Юн Сын А зургаадугаар сарын 8-ны өдөр хүү Жеммагаа төрүүлсэн" гэжээ.

Му Ёл Ким, Юн Сын А нар 2015 онд гэрлэсэн бөгөөд ийнхүү 7 жил ханилсаны эцэст анхны хүүгээ өлгийдөн авч байна.