Жүжигчин Трит Уильямс мотоциклын ослоор 71 насандаа таалал төгслөө

Жүжигчин Трит Уильямс мотоциклын ослоор 71 насандаа таалал төгслөө

Тайз, телевиз, кино урлагийн од Трит Уильямс мотоциклын ослоор 71 насандаа таалал төгслөө.

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ, "Бидний хайртай Трит Уильямс өнгөрсөн шөнө Вермонт мужийн Дорсет хотод мотоциклын ослоор нас барсныг мэдэгдье. Бид маш их харамсаж байна" гэжээ. Түүнийг ослын дараа Нью-Йоркийн Олбани дахь эмнэлэгт хүргэсэн хэдий ч гэмтлээ даалгүй нас барсан байна. 

Трит Уильямс саяхан HBO сувгийн Балтимор дахь авлигын тухай кинонд тоглосон бөгөөд тус кино өнгөрсөн хавар цацагдсан юм. 2016 онд тэрбээр "Конгрессмен" киноны театрын хувилбарт гол дүрийг бүтээснээр нь үзэгчид түүнийг андахгүй мэднэ.

Мөн Стивен Спилбергийн "1941", Сидни Луметийн "Хотын хунтайж", Сержио Леонегийн "Нэгэн удаа Америкт", Жон Эрманы Теннесси Уильямсын сонгодог "A Streetcar Named Desire" зэрэг олон кинонд тоглосон.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө